Улаанбаатарт 5 градус хүйтэн байна

Улаанбаатарт 5 градус хүйтэн байна

Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө говийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас, баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, шөнөдөө Алтайн уулархаг нутгаар, өдөртөө нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Нутгийн баруун хэсгээр хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -14...-19 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -7...-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1...+6 градус дулаан, бусад нутгаар -2...-7 градус хүйтэн байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.