Улаанбаатарт цас орж, 15 градус хүйтэн байна

Улаанбаатарт цас орж, 15 градус хүйтэн байна

Өнөөдөр Дорноговь, Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна. Ихэнх нутгаар үүлшинэ. Төв болон  говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нийт нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -20...-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -15...-20 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3...-8 градус дулаан, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч -13...-15 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.