"Төрийн нууц"-д оруулж 7,5 тэрбумаар "Моннис Моторс" ХХК-иас худалдан авсан цагдаагийн 110 автомашины ердөө 20 орчим нь ажиллаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Төрийн нууцад оруулж "Моннис Моторс"-оос худалдан авсан автомашины хэдэн нь эвдрэл гэмтэлтэй, албанд үүрэг гүйцэтгэх боломжгүй болоод байгааг бид энэ удаад сурвалжиллаа.
ВИДЕО:
Эх сурвалжийн мэдээлж буйгаар өнөөдрийн байдлаар дээрх цагдаагийн автомашины нэлээдгүй нь "Моннис Моторс" компанийн завсарын төвд завсарт орж, үйлчилгээ авч байгаа аж. Мөн тодорхой тооны автомашин албанд үүрэг гүйцэтгэх боломжгүй болж, ЦЕГ-ын авто баазад байгаа гэдэг мэдээллийг бидэнд өгсөн юм. Энэ дагуу isee.mn мэдээллийн сайтын сурвалжлах баг ЦЕГ-ын автобаазад очлоо.
Тухайн баазын зүгээс "Албаны дарга нарын зөвшөөрөлгүй бааз руу нэвтрүүлэх боломжгүй" хэмээгээд мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Харин бидний авсан дүрс бичлэгт тухайн автобаазад тодорхой тооны автомашин хөдөлгөөнгүй удсан байдалтай зогсож байсныг энд дурдах нь зүйтэй болов уу. Тиймээс манай сурвалжлах баг "Энтайваны гүүр"-ний ойролцоо байрлах "Моннис Моторс" компанийн завсарын төвд очиж, дээрх мэдээллийг тодруулахыг хүслээ. Гэвч тухайн байгууллагын зүгээр "Цагдаагийн байгууллагын автомашин завсар үйлчилгээнд орж байгаа. Гэхдээ энэ талаарх мэдээллийг өгөх боломжгүй" гэх хариултыг өгсөн юм. Магадгүй эдгээр автомашинууд нь ногоон автобус шиг Монголд орж ирснээс өнөөдөр үүрэг гүйцэтгэх боломжгүй болоод байна уу гэх хардлагыг төрүүлж байна.
Ташрамд өгүүлэхэд, цагдаагийн эдгээр автомашинтай цуг “Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн тусламж үйлчилгээний зориулалтын 4.8 тэрбумын өртөгтэй 40 ширхэг автомашиныг мөн Төрийн нууцад оруулж "Моннис моторс" ХХК-иас худалдан авсан байгаа юм.