ШУУРХАЙ: Өмнөговь аймгийн төвөөс Дундговь хүртэлх авто замын хөдөлгөөний тодорхойгүй хугацаагаар хязгаарлажээ

ШУУРХАЙ: Өмнөговь аймгийн төвөөс Дундговь хүртэлх авто замын хөдөлгөөний тодорхойгүй хугацаагаар хязгаарлажээ

Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Ховд, Хөвсгөл Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад өчигдөр /2023.11.21/ оройн 21:00 цагийн байдлаар цас орж, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн нутгийн зарим хэсгээр 7-12 м/с, Сүхбаатар, Дундговь, Өвөрхангай аймгийн нутгаар 3-8 м/с хүртэл салхитай байна. Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Өмнөговь аймгийн төвөөс Дундговь хүртэлх чиглэлийн автозамын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлалаа гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Иймд иргэд та бүхний онцын шаардлагагүй бол хөдөө орон нутгийг зорихгүй байхыг анхааруулж байна. Учир нь өнөөдөр /2023.11.22/ Дорноговь, Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулаад байна.