ФОТО: “Монгол хүүхдүүд” инээж байна

ФОТО: “Монгол хүүхдүүд” инээж байна

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хүүхдийн баяр” нэгдсэн арга хэмжээг Чингис хааны нэрэмжит талбайд “Монгол хүүхдүүд” зохион байгуулж байна.

Монгол Улс 67 дахь жилдээ хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. Энэ өдөр Д.Сүхбаатарын талбайд хүүхдийн өөрийн оролцоонд суурилсан уралдаан наадам, хөгжөөнт тоглоом, хүүхдийн эрхийн талаарх мэдээлэл, сурталчилгаа явуулах төрийн болон төрийн бус байгууллагууд, үйл ажиллагаа явуулж байна. Мөн үндэсний үйлдвэрлэгчид худалдаа, үйлчилгээ үзүүлж байгаа аж.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран Монголын хүүхдийн ордонд “Хүүхдийн ертөнц” арга хэмжээ зохион байгууллаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ТҮШИГ