СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дундговь аймгийн Хулд сумын нутагт суудлын автомашин автобустай мөргөлдөж хоёр хүн нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дундговь аймгийн Хулд сумын нутагт суудлын автомашин автобустай мөргөлдөж хоёр хүн нас баржээ

Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Өмнөговь аймгийн төвөөс Дундговь хүртэлх чиглэлийн замын хөдөлгөөнийг хаасан бөгөөд өнөөдөр /2023.11.22/ 09:00 цагаас нээсэн байна. 

Дундговь аймгийн Хулд сумын нутагт 17:00 цагийн орчимд Улаанбаатараас Өмнөговь аймгийн чиглэлд зорчиж явсан Ниссан-Эдван загварын дөрвөн зорчигчтой суудлын машин, Өмнөговь аймгийн Ноён сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 13 хүн тээвэрлэж явсан Юниверс загварын автобустай мөргөлдөж, суудлын машинд зорчиж явсан хоёр хүн нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Мөн тээврийн хэрэгслийн жолооч бүхээгтээ хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, эмнэлэгт хүргэжээ.