Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын хөдөлгөөнийг нээлээ

Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын хөдөлгөөнийг нээлээ

Олон улс, улсын чанартай А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замд  цас хайлуулах бодис цацаж, авто зам дагуу үзлэг хийж, хөдөлгөөнийг өнөөдөр /2023.11.22/ өглөөний 9:00 цагт нээлээ.

Халтиргаа гулгаа үүссэн хэсгүүд дээр цас хайлуулах бодис цацах ажил хийж байна. Иймд иргэд, зорчигч та бүхэн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган зорчино уу.