A0502 дугаартай Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай авто зам цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.
Улмаар онцгой байдлын алба хаагчид Ита-1, замчин -3, самосвал -1 гэсэн бүрэлдэхүүнтэй элс хайрган хольц цацах элсэн овоолго сэргээх халтиргааны эсрэг элс цацах ажил хийж байна.
Иймд:
- Аян замд гарахаас зайлсхийх
- Замд зайлшгүй гарах тохиолдолд техникийн бүрэн бүтэн байдал, шатахууны нөөц, явах зам харгуй, жолоочийн туршлага, ур чадвар зэргийг харгалзан үзэх
- Ойр дотнынхондоо мэдээлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.