ШУУРХАЙ: Цасан шуурганы улмаас төөрсөн, сураггүй болсон 46 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

ШУУРХАЙ: Цасан шуурганы улмаас төөрсөн, сураггүй болсон 46 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурсны улмаас малдаа яваад цасанд төөрсөн нийт 56 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдлээ.
 
Тодруулбал, Сүхбаатар аймагт 25 дуудлагаар 37 хүн, Дорнод аймагт 8 дуудлагаар 10 хүн, Хэнтий аймагт хоёр дуудлагаар хоёр хүн, Дорноговь аймагт 21 дуудлагаар 32 хүн буюу 81 хүн төөрсөн, сураггүй болсон дуудлагын дагуу дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид, нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд хамтран ажиллаж байна. Дуудлага мэдээллийн дагуу 20:00 цагийн байдлаар 35 хүнийг эсэн мэнд олж, 46 хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа юм.