Цасан шуурганы улмаас авто замд хүндрэл үүсгэж байгаа тул зорчигчдын нислэгээр 2-3 цагийн өмнө ирэхийг МИАТ ТӨХК-аас анхаарууллаа. Тодруулбал, Хөшгийн хөндий дэх “Чингис Хаан” ОУНБ-руу явах замд цасан шуурга шуурч, авто замын зорчих хэсэгт хүндрэл үүсгэжээ. Иймд зорчигч үйлчлүүлэгчдийг замын хөдөлгөөний удаашралыг тооцон төлөвлөгөөт нислэгээсээ хоцролгүй 2-3 цагийн өмнө “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирэхийг анхаарууллаа.
