Хилчид дөрвөн иргэний амь насыг аварчээ

Хилчид дөрвөн иргэний амь насыг аварчээ

Өчигдөр /2023.11.22/ Дорнод, Сүхбаатар аймгуудын нутгаар цаг агаарын нөхцөл байдал хүндэрч цасан шуурга болсон.

Шуурганы улмаас тус өдрийн 18:00-19:00 цагын орчимд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7-р багийн иргэн н.Гантогоо, 1-р багийн иргэн н.Зулаа нар 3 болон 5 настай хоёр хүүгийн хамт өвлийн идшээ бэлтгэх зорилгоор сумын төвөөс 18 км зайд Чандмань-Овоо нэртэй газар Nissan Frontier маркийн машинтай явж байгаад цасанд сууж, түлш дууссан байжээ.

Улмаар Хилийн цэргийн 0146 дугаар ангийн хошууч Ю.Баттулга, дэслэгч Б.Наранбат, ахлах ахлагч Т.Түшигтулга нарын бүрэлдэхүүнтэй хилд үүрэг гүйцэтгэж явсан бүлэг таарч амь насыг нь аварсан байна. Хилчид уг иргэдэд анхны тусламж үзүүлэн унаж явсан машиныг цаснаас гаргаж, түлшээр хангажээ.