Улаанбаатарт 13 градус хүйтэн байна

Улаанбаатарт 13 градус хүйтэн байна

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орно. Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,  Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -19...-24 градус, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр -12...-17 градус, Алтайн уулархаг нутаг болон Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1...-6 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.