Арваннэгдүгээр сарын 21-нд Дундговь аймгийн Дэлгэрхангай, Өлзийт сумдаар 5.0 мм, Сайхан-Овоо, Хулд, Өндөршил, Луус сумдаар 2.0-3.0 мм, бусад сумдаар 0.0-0.8 мм цас орж, аюулын хэмжээнд хүрсэн. Харин шөнө нь нутгийн өмнөд хэсгээр цас үргэлжлэн орж, нийт нутгаар салхи хойноос секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурсан.
Улмаар Дундговь аймгийн Өндөршил сумын малчин, Айраг сумын Нүдэн багт нутаглаж байсан иргэн 37 настай эмэгтэй цасан шуурганы улмаас малдаа явж байгаад амь эрсэджээ.