Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Оёг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 324 км, сумын төвөөс баруун зүгт 24 км/-т буюу Хөвсгөл нуурын усан дотор арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн 00:18 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 00:26 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлжээ.
Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгийн газрын дарг, Байгаль хамгаалагч нараас тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн, учирсан хохиролгүй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.