Хуучин Драгоноос зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэх автобусны чиглэлийг Авто Тээврийн Үндэсний Төвөөс мэдээлэв.
Тодруулбал, Улаанбаатар- Дархан-Уул-Улаанбаатар, Улаанбаатар-Орхон-Улаанбаатар чиглэлийн автобус арваннэгдүгээр сарын 27-ноос эхлэн хуучин Драгоноос зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлнэ.
Ташрамд өгүүлэхэд, өнгөрсөн наймдугаар сард Драгоны авто вокзалыг Толгойтын зам дагуух Номин худалдааны төв рүү нүүлгэсэн. Гэсэн ч зарим чиглэлийн үйлчилгээг хуучин Драгон төв рүү шилжүүлж эхэлжээ.