"Эрдэнэт үйлдвэр" зарим цех болон нийгмийн үйлчилгээгээ "алдагдалтай ажилладаг" гэх шалтгаанаар хувьчлахаар болжээ

"Эрдэнэт үйлдвэр" зарим цех болон нийгмийн үйлчилгээгээ "алдагдалтай ажилладаг" гэх шалтгаанаар хувьчлахаар болжээ

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь зарим цех болон нийгмийн үйлчилгээгээ "алдагдалтай ажилладаг" гэх шалтгаанаар хувьчлахаар болсон гэдгийг эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аас хувьчлах боломжтой цех, үйлчилгээнийхээ саналыг "Эрдэнэс Монгол" ХХК-д хүргүүлээд байгаа аж.

Тухайлбал,

  • Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборын Сэлэнгэ катеринг, хүлэмжийн хэсгийг хувийн хэвшилд шилжүүлэх, 
  • Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборын зочид буудал, нийтийн хоолны хэсгийг таван жилийн хугацаанд үйлдвэрийн газрын тодорхой хувийг хариуцах, татаасыг үе шаттайгаар бууруулах замаар хувийн хэвшилд шилжүүлэх,
  • Эрдэнэт сувиллын цогцолборын сувилал, саамын хэсгийг тусад нь аж ахуйн тооцоонд шилжүүлэх, 
  • Соёл урлаг, /чуулга, ордон/ дугуйлангийн үйлчилгээг орон нутагт болон хувийн хэвшилд шилжүүлэх, 
  • Спорт цогцолбор, Соёл урлагийн цогцолборын соёл, спортын үйлчилгээг 51/49  хувийн харьцаагаар энэ төрлийн бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшлийн менежментийн багийг оруулж, хамтрахаар төлөвлөж байгаа юм байна. 

Учир нь дээрх цех, үйлчилгээ нь алдагдалтай ажиллаж байгаа тул хувьчлах нь зүйтэй хэмээн үзэж байгаа аж. 




Улаанбаатарт 16 градус хүйтэн байна

54 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр тахиа өдөр

59 минутын өмнө