Монгол Улсаас ОХУ-ын Киринскийн нутаг дэвсгэрт 10 мянга орчим зээр нүүдэллэн ирсэн тухай тус улсын Сохондинскийн байгалийн нөөц газрын сайтад мэдээлжээ.
Энэ жил арваннэгдүгээр сарын хоёрдугаар арав хоногоос зээрийн шилжилт хөдөлгөөн эхэлсэн байна. Монголын цагаан зээр улсын хойд хилээр олноороо нэвтэрч, улмаар жижиг бүлэгт хуваагдан дунджаар 100-600 бодгаль болж Онон голын хөндий, Сохондинскийн байгалийн нөөц газрын хамгаалалтын бүс рүү нүүдэллэдэг аж. Энэ журмаар өвс тэжээл муудсан Монголоос 10 мянга орчим зээр ОХУ-ын хилийг давсан талаар тус улсын сайтуудад мэдээлжээ.
Эх сурвалж: Zab.ru