"Куралай" хамтлаг олон улсын наадмын ардын бүжгийн төрөлд Гранпри шагналыг хүртжээ

"Куралай" хамтлаг олон улсын наадмын ардын бүжгийн төрөлд Гранпри шагналыг хүртжээ

ОХУ-ын Барнаул хотод “Сибирь зажигает звезды!” олон улсын урлагийн наадам болж өндөлөлөө.

Тус тэмцээнд нийт 142 хамтлаг оролцсоноос ардын бүжгийн төрөлд 40 хамтлаг оролцож, Баян-Өлгий аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Куралай” бүжгийн хамтлаг тэргүүн байр эзэлж, Гранпри шагналыг хүртжээ.

Сонирхуулахад, Монгол Улсын  Соёлын тэргүүний ажилтан Ю.Айнурын удирдсан «Куралай» бүжгийн хамтлаг уг тэмцээнд монгол ардын "Журай гэлдэн" бүжгээр оролцсон аж. 




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө