"Монголд анх удаа сайн жишиг тогтоож “ONDO” компани хэрэглэгчдэдээ өөрсдийн хувьцаагаа бэлэг болгон өгнө" гэв

"Монголд анх удаа сайн жишиг тогтоож “ONDO” компани хэрэглэгчдэдээ өөрсдийн хувьцаагаа бэлэг болгон өгнө" гэв

“ONDO” компанийн үүсгэн байгуулагчид хэрэглэгчдэдээ өөрсдийн эзэмшлийн хувьцаагаа бэлэг болгон өгөх шийдвэр гаргасан талаараа мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өчигдөр буюу улс тунхагласны баярын өдөр долоон телевизээр нэг нэвтрүүлэг явсан. Тус нэвтрүүлэгт “ONDO” компанийн үүсгэн байгуулагчид хэрэглэгчдэдээ өөрсдийн эзэмшлийн хувьцаагаа бэлэг болгон өгөхөө зарласан байгаа. Өөрөөр хэлбэл Монгол Улсад анх удаа бий болж буй сайн жишгийг “ONDO” компанийн зарласан. Сайн жишиг гэдгийг тайлбарлах зорилгоор бид өнөөдөр хэвлэлийн хурал хийж байна. Монгол Улсад харилцаа холбооны салбар хөгжиж таван үүрэн телефоны оператор компанитай болсон байгаа. Тэдний нэг нь “ONDO” компани байдаг. Манай компани Монголд анх удаа хамтын өмчит компани болохоо зарласан. Энэ нь манай компанийн үйлчилгээг худалдан авч хэрэглэж байгаа. Худалдан авч хэрэглэх гэж байгаа хүмүүстээ хамтын өмчит компани буюу үүсэх үр өгөөж нь бидний дундын зүйл гэдгийг ойлгуулахад чиглэж ажиллаж байна.

Энэ хүрээнд компанийн хувьцаа эзэмшигчид компанид орж байгаа бүх ашгийг авдаг биш бүх оролцогч талууд хуваалцдаг байх системийг нэвтрүүлж байна. Дэлхийн компаниудыг гол зорилго ашиг олох байдаг байсан бол бидний хувьд ашиг олох нь гол зорилгуудыг нэг хэдий ч бусад олон зорилгыг хавсаргаж компаниас олсон ирээдүйн үр ашгийг хуваалцах, үйлчлүүлэгчдэдээ хүртээмжтэй байх тал дээр анхаарч эл чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна” гэлээ.

ҮЗЭХ: 

 




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө