Увсын Хяргас, Малчинд 33 см зузаан цасан бүрхүүл тогтжээ

Увсын Хяргас, Малчинд 33 см зузаан цасан бүрхүүл тогтжээ

Өнөө өглөөний /2023.11.24/ цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр өнгөрсөн долоо хоногт баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-33.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

Үүнээс хамгийн их нь Увсын Хяргас, Малчинд 33 см, Баруунтуруунд 28 см, Сагилд 25 см, Төв аймгийн Эрдэнэсант 30 см, Өндөрширээт 26 см, Завханы Тэсд 26 см, Баянтэсд 23 см, бусад хэсгээр 0-22 см цасан бүрхүүл тогтсон байна.

Увсын Хяргас, Малчинд 33 см зузаан цасан бүрхүүл тогтжээ

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнгөрсөн долоо хоногт буюу 23-нд ихэнх нутгаар цас ороогүй бусад хугацаанд цастай байжээ.

Тодруулбал, энэ сарын 20-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-22-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар 0.2-10.0 мм, 24-нд Увс, Завхан, Хөвсгөл аймгийн нутгаар 0.0-8.3 мм, 25-26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар 0.0-6.0 мм, 27-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-3.0 мм цас орсон байна.

Долоо хоногийн нийлбэрээр хамгийн их цас Дорнодын Халхголд 14.4 мм, Завханы Тэсд 13.7 мм, Увсын Зүүнговьд 13.6 мм, Хяргасд 12.6 мм, Төв аймгийн Угтаалцайдамд 12.5 мм, Дорноговь аймгийн Сайхандулаанд 11.8 мм орсон байна.