Улаанбаатарт 17 градус хүйтэн байна

Улаанбаатарт 17 градус хүйтэн байна

Ойрын өдрүүдэд нутгийн баруун хэсгээр өдөртөө хүйтний эрч суларч, нутгийн зүүн хэсгээр жавартай хүйтэн, явган шуургатай байна. Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй.

Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулс, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -15...-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа голын хөндийгөөр -11...-16 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1...+4 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр -2...-7 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -15...-17 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.