Төв аймгийн Эрдэнэсант 30 см, Увсын Хяргас, Малчинд 33 см зузаан цас тогтжээ

Төв аймгийн Эрдэнэсант 30 см, Увсын Хяргас, Малчинд 33 см зузаан цас тогтжээ

Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр 0.0-33.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

Үүнээс хамгийн их нь Увсын Хяргас, Малчинд 33 см, Баруунтуруунд 28 см, Зүүнговьд 27 см, Сагилд 25 см, Төв аймгийн Эрдэнэсант 30 см, Өндөрширээтэд 26 см, Завханы Тэсд 28 см, Баянтэсд 27 см, бусад хэсгээр 0-24 см цасан бүрхүүл тогтсон байна.