Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг АНЭУ-д очиход Абу Даби хотын өндөр барилгыг соёмбо болон монгол бичгээр гэрэлтүүлжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг АНЭУ-д очиход Абу Даби хотын өндөр барилгыг соёмбо болон монгол бичгээр гэрэлтүүлжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Даби хотод өчигдөр /2023.11.28/ хүрэлцэн очсон.

Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Абу Даби хотноо очиход Монгол Улсын сүлд болон монгол бичгээр тус хотын өндөр барилгыг гэрэлтүүлсэн байжээ.

Түүнчлэн дээд түвшний уулзалт Дубай хотноо өнөөдөр эхэлж байгаа бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Арабын нэгдсэн Эмират улсын Ерөнхийлөгч Эрхэ дээд Шейх Мухаммад Бин Заид Аль-Нахъяантай албан ёсны уулзалт хийж, талууд дараах баримт бичигт гарын үсэг зурах юм.