Завхан аймаг 25 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гэрлэлт батлуулах өргөөг барьж, тохижуулжээ

Завхан аймаг 25 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гэрлэлт батлуулах өргөөг барьж, тохижуулжээ

Завхан аймгийн Улиастай суманд орон нутгийн хөгжлийн сангийн 25 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гэрлэлт батлуулах өргөөг барьж, тохижуулжээ.

Энэ өргөөг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Тогтвортой амьдрал-Амгалан гэр бүл” үйл ажиллагааны хүрээнд орон нутгийн төсвөөс санхүүжүүлж тохижууулсан байна.  Монгол өв уламжлалаа хадгалсан үнэ цэнэтэй, бат бөх, аз жаргалтай, тогтвортой гэр бүлийн суурийг тавихад гэр бүл, төрийн хамтын оролцоог бэхжүүлэх нь нэн чухал юм. Гэр бүлийн үнэт зүйлийг бий болгох зорилготой тохижуулсан гэрлэлтийн батлах гардуулах ёслолын өргөө нь цаг үеэ олсон бүтээн байгуулалт болсон талаар Гэр бүл залуучуудын хөгжлийн газраас онцлон дурдлаа.