Улаагчны Хар нуурт цөмөрч, живсэн машиныг татаж гаргажээ

Улаагчны Хар нуурт цөмөрч, живсэн машиныг татаж гаргажээ

Энэ онд гол, нуурын мөсөнд цөмөрсөн 24 удаагийн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 35 иргэний амь насыг аварч, 18 тээврийн хэрэгслийг татан гаргажээ.

Тухайлбал, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сум Улаагчны Хар нуур гэдэг газар иргэн Г-ын суудлын автомашин нуурын мөсөн дээр зорчиж яваад мөс цөмөрч живсэн байна. Улмаар жолооч нь эсэн мэнд гарч тус аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгчээ. Дуудлагын дагуу алба хаагчид ажиллаж, автомашиныг татан гаргасан байна. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр арваннэгдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрний мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Иймд мөс хэврэг, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.