Сураггүй болсон малчныг эсэн мэнд олжээ

Сураггүй болсон малчныг эсэн мэнд олжээ

Өвөрхангай аймгийн Хужирт сумын сумын харьяат малчин Р нь 18:00 цагт гэрээсээ мотоциклтой гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг энэ сарын 27-ны өдрийн 22:35 цагт хүлээн авсан байна.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид малчин 45 настай Р -ийг 22:50 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж арваннэгдүгээр сарын 28-ы өдрийн 00:30 цагт тус багийн “Тариат” гэдэг газар гэрээс нь баруун зүгт 15 км-аас эсэн мэнд олжээ.