ВИДЕО: Хүчирхийлэгч нь "согтуу байсан", "дахин гар хүрэхгүй" гэх үгсээр хохирогчийг уярааж, хэргээс мултарч үлддэг явдал эцэс болжээ

ВИДЕО: Хүчирхийлэгч нь "согтуу байсан", "дахин гар хүрэхгүй" гэх үгсээр хохирогчийг уярааж, хэргээс мултарч үлддэг явдал эцэс болжээ

Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой сэтгэл сэрдхийлгэм мэдээлэл цөөнгүй гарах болсон. Тэгвэл цагдаагийн байгууллага “ECS” программ ашиглаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээдийн ял завших явдлыг таслан зогсоож, хүчирхийлэл удаа дараа үйлдэхээс урьдчилан сэргийлэх боломжтой болсон талаарх мэдээллийг бид энэ удаад бэлтгэн хүргэж байна. 

ВИДЕО: 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээд нь "Ганцхан удаа", "согтуу байсан","дахин ийм үйлдэл гаргахгүй" гэх үгсээр халхавчилж хохирогчийг уярааж, хэргээс мултарч үлдэх тохиолдол цөөнгүй байдаг. Гэсэн хүчирхийлэл үйлддэг зан үйл нь засрахгүй даамжирч, улмаар эрүүл мэнд, амь насанд нь эрсдэл учруулдаг жишээ олон. Тэгвэл дээрх программын тусламжтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч нь гишгэх газаргүй, бултах замгүй болж байна.

Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга цагдаагийн хурандаа П.Болормаа "Цагдаагийн байгууллага иргэдээс гомдол мэдээлэл хүлээж авах программыг улсын хэмжээнд ажиллуулдаг.  Үүнээс гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийг шийдвэрлэдэг цонхоо шинэчилж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн мэдээллийг регистрийн дугаарын сантай холбож, тухайн хүчирхийлэгчийг регистрийн дугаараар нь бүртгэдэг болсон.

Ингэснээр хүчирхийлэл үйлдэгчийн бүх хууль бус үйлдэл бүртгэгдээд явна гэсэн үг. Тухайлбал дөрвөн удаагийн дуудлага мэдээллээр бүртгэгдсэн хүчирхийлэгчийн хаана, хэзээ, ямар байдлаар хүчирхийлэл үйлдсэн дэлгэрэнгүй мэдээлэл манайд хадгалагдаж байгаа гэсэн. Улмаар хүчирхийлэл үйлдэх нь олон давтагдвал Зөрчлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиар ял шийтгэл оноодог болсон. Өөрөөр хэлбэл удаа дараа цагдаагийн байгууллагын дуудлага мэдээлэл нь бүртгэгдсэн тохиолдолд тэр нь нотлох баримт болж, тухайн этгээд ял завших боломжгүй болж хохирогчийн эрх ашиг хамгаалагдана" гэдгийг онцоллоо. 




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө