Хүзүүгээ скочоор ороож нас барсан байдалтай олдсон иргэний үхлийн шалтгааныг тогтоохоор цагдаагийн байгууллагаас шалгаж байна

Хүзүүгээ скочоор ороож нас барсан байдалтай олдсон иргэний үхлийн шалтгааныг тогтоохоор цагдаагийн байгууллагаас шалгаж байна

Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэр хуучин Шатахуун түгээх станц орчмоос 2023 оны 11 дүгээр сарын 27-оос 28-нд шилжих шөнийн 04:00 цагийн үед 41 настай иргэн Н нас барсан байдалтай олджээ.

Дуудлага, мэдээллийн дагуу өнөөдөр аймгийн цагдаагийн газар, шүүх шинжилгээний алба, Прокурорын газрын бүрэлдэхүүн хэргийн газарт ажиллаж, үзлэг шинжилгээ, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Талийгаач нь хүзүүгээ скочоор ороосон байдалтай нас баржээ. Хууль хяналтын байгууллага тухайн иргэний үхэлд гадны нөлөө байгаа эсэх болон бусад зүйлийг эцэслэн тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.