Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг Замын-Үүд Улаанбаатар чиглэлд зам тээврийн осол болж автомашины эд ангид хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 05:52 цагт хүлээн авсан байна.
Дуудлага мэдээллийн дагуу Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д /36 настай, эрэгтэй/-ий , “Бенз” загварын автомашиныг, З /56 настай, эрэгтэй/-ын “Хино” автомашин мөргөж иргэн Д-ийн зүүн хөл нь автомашины эд ангид хавчуулагдсан, ухаангүй байсныг 15 минут ажиллаж эсэн мэнд гарган Баян сумын Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.