ВИДЕО: Нарны эрчим хүчээр цахилгаан үйлдвэрлэж "байгууллага, өрх"-ийн хэрэглээг хангах системийг монгол залуус хийж байна

ВИДЕО: Нарны эрчим хүчээр цахилгаан үйлдвэрлэж "байгууллага, өрх"-ийн хэрэглээг хангах системийг монгол залуус хийж байна

Хүйтний эрч чангарч, цахилгааны ачаалал нэмэгдэж буйтай холбоотойгоор Улаанбаатар цахилгаан түгээх станцаас хэрэглэгчид оройн 17:00-22:00 цагийн хооронд буюу эд ачааллын үед шаардлагагүй цахилгаанаа тэжээлээс салгаж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг уриалсан.

Мөн нийслэлийн удирдлагууд хотын утааг бууруулахын тулд 80 мянган зуух, 20 мянган халаагуур тараах тухай шийдлийг хэлэлцэж байгаа ч 20 мянган айлыг цахилгаанаар халаах эрчим хүчний нөөц байхгүй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

Тэгвэл эрчим хүчний ачаалал дээд хэмжээндээ хүрч, хомстох эрсдэл үүсээд буй энэ үед монгол залуус айл өрх, албан байгууллагад зориулсан, Нарны цахилгаан үүсгүүрт цахилгаан хэмнэлтийн цогц шийдлийг нэвтрүүлжээ. Энэхүү нарны систем нь сэргээгдэх эрчим хүч буюу нарны элчийг ашиглаж цахилгаан үйлдвэрлэж, хуримлуулж ид ачааллын үед цахилгаан хэмнэх боломжтой байгальд ээлтэй систем юм. Ингэснээр өрхийн хэрэгцээгээ төвийн шугамаас бус өөрсдөө үйлдвэрлэж, хуримлуулах төхөөрөмжийг нийслэлчүүд гэртэй захиалан суулгуулах боломжтой боллоо.

ВИДЕО: 

Нарны системийн талаар “Clean resource development llc” компанийн гүйцэтгэх захирал С.Тэнгис “Манай “Clean resource development llc” компани нь ютүбийн “Simle Wild Living” сувагтай хамтарч нарны системийг цогцоор нь суурилуулах ажлыг эхлүүлсэн.  Энэ нь 10квт-ын хүчин чадалтай, 15 квц-ын батарейтай систем юм. Ерөнхийдөө нарнаас үйлдвэрлэгдэж байгаа эрчим хүчийг ашиглан өрнийхөө цахилгааны хэрэглээг бууруулах, батарейнаас хуримтлагдсан эрчим хүчээ оргил ачааллын үед хэрэглэж, зардал бууруулахад гол үүрэгтэй.

Харин суурилуулж буй нарны хавтангуудын хувьд 18ширхэг 550вт чадалтай. Өдөрт дунджаар 40 квт цагийн эрчим хүчийг үйлдвэрлэнэ. Мөн уг системийг гэртэй байрлуулсан тохиолдолд утсан дээрээсээ бүх үйл ажиллагаагаа хянаж, оргил ачааллын үед хуримтлагдсан цахилгаанаа хэрэглэж, аппликейшнаараа

  • өнөөдөр хэдэн квт эрчим хүч үйлдвэрлэж байна,
  • батарейнаасаа хэдийг авч байна,
  • хэдэн төгрөгийн хэмнэлт гаргаж байна,
  • хэдий хэмжээний нүүрс хүчлийн хийг агаар мандалд гарахаас сэргийлсэн байна

гэхчлэн бүх зүйлээ хянаад явах боломжтой.

Түүнчлэн нар эрчим хүч үйлдвэрлэж батарей цэнэглэгдсэн байхад айл өөрөө хүнгүй эсвэл илүү гарвал цахилгаанаа төвийн сүлжээ рүү нийлүүлж шаардлагатай хэрэглэгч нь хэрэглээд явах боломжтой. Одоогоор энэхүү төхөөрөмжийг 10-аад айлд суурилуулсан. Ер нь айл өрхүүд өөрсдийн хэрэглээнд тааруулж нарны системийг байршуулах юм бол эхлэл хөрөнгө оруулалт нь бага тодорхой хэмжээний хэмнэлт хийнэ гэсэн үг” гэв.

ФОТО: