Өнөө маргаашдаа нутгийн баруун хэсгээр, цаашдаа  ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Өнөө маргаашдаа нутгийн баруун хэсгээр, цаашдаа  ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар их төлөв цэлмэг. Увс нуурын хотгороор ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр голын хөндийгөөр -30...-35 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -25...-30 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр       -13...-18 градус, бусад нутгаар -20...-25 градус, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Хэрлэн голын хөндийгөөр -13...-18 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул Тэрэлж, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -9...-14 градус хүйтэн, Алтайн өвөр говиор -1...+4 градус дулаан, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -28...-30 градус, бусад хэсгээр -23...-25 градус, өдөртөө -10...-12 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -26...-28 градус, өдөртөө -13...-15 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -23...-25 градус, өдөртөө -11...-13 градус хүйтэн байна.