Самар түүж яваад сураггүй болсон иргэнийг 21 дэх өдрөө эрэн хайж байна

Самар түүж яваад сураггүй болсон иргэнийг 21 дэх өдрөө эрэн хайж байна

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Байшинт гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 216 км-т, сумын төвөөс 108 км/-т найман хүн самар түүж явсанаас иргэн Г нь арваннэгдүгээр сарын 09-ний өдрийн 09:40 цагийн орчим отоглосон газраас гарч яваад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах тухай хүсэлтийг тус аймгийн Цагдаагийн газраас арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн 16:11 цагт хүлээн авсан байна.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид Сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, сумын иргэдтэй хамтран эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн 09:00 цагаас эхлэн хөдөлгөөн үйлдэж 30 км замыг туулан Ерөө сумын Бугант багийн “Ус суваг” гэдэг газарт хоноглосон, 30-ны өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэхээр хөдөлгөөн үйлдэнэ гэж Онцгой байдлыг ерөнхий газраас мэдээллээ.