"Дулаан гутал" сайн үйлсийн аян 11 дэх жилдээ зохион байгуулагдаж байна

"Дулаан гутал" сайн үйлсийн аян 11 дэх жилдээ зохион байгуулагдаж байна

Хүүхдүүд рүү чиглэсэн хандив тусламжийн хамгийн нүдээ олсон тусламж бол "Дулаан гутал" аян юм. Тус аян энэ жил 11 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. 

Эрдэнэт хотоос анх эхэлж, тус аянд өнгөрсөн онд 300 гаруй сайн дурынхан ажиллаж, 2452 шинэ гутал, 10 мянга гаруй хувцас тарааж олон мянган хүүхдүүдэд нүдээ олон тусламж хүргэжээ. Хэрэв энэ жилийн аянд оролцохыг хүсвэл:

  • Мөнгөн хандив өгөх /5133523434 - Дулаан гутал сайн үйлсийн аян НҮТББ данс/
  • Шинэвтэр хүүхдийн гутал, малгай ороолт, куртик хувцас хандивлах
  • Шинэ хүүхдийн гутал хувцас, куртик, малгай ороолт хандивлах
  • Гутал хувцас хүлээн авах цэгээр ажиллах
  • Мэдээ мэдээллийг түгээх
  • Хүүхдүүдэд өгөх амттан чихэр хандивлах
  • Гутал тараалтанд оролцох, машинаараа үйлчлэх
  • Куртик хувцас зэргийг хими цэвэрлэгээнд өгөх
  • Гутал тараалтад оролцох хүмүүст хоол хийж өгөх
  • Найз нөхөд хамт олноо удирдан зохион байгуулж аянд оролцох аж.