СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гурван зорчигчтой автомашин Идэрийн голын мөсөнд цөмөрчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гурван зорчигчтой автомашин Идэрийн голын мөсөнд цөмөрчээ

Завхан аймгийн Их-Уул сумын Үржил багийн “Гүнжийн хясаа гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 215 км, сумын төвөөс баруун зүгт 10 км, Тосонцэнгэл сумын төвөөс зүүн зүгт 35 км/-т гурван зорчигчтой суудлын автомашин “Идэрийн голын мөсөнд цөмөрч, суусан тухай дуудлагыг арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн 19:13 цагт хүлээн авсан байна.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид 35 км замыг туулан 21:35 цагт очиход иргэн Л-ын “Тоёота Прадо-95” загварын суудлын автомашин голын мөсөнд цөмөрсөн байсныг 1 цаг 29 минут ажиллаж татан гаргасан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.