С.Бат-Эрдэнэ олон улсын дуурийн дуулаачдын уралдаанаас гран-при шагнал хүртжээ

С.Бат-Эрдэнэ олон улсын дуурийн дуулаачдын уралдаанаас гран-при шагнал хүртжээ

ОХУ-ын Чита хотноо зохион байгуулсан ЗХУ-ын Ардын жүжигчин Л.Линховойны нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын XIV уралдаанд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид оролцлоо.

Тус тэмцээнээс театрын гоцлол дуучин Б.Одонзаяа /сопрано/ дэд байрт шалгарсан бол С.Бат-Эрдэнэ /басс/ “Шилдэг басс” хоолой, Дарима Линховойны нэрэмжит шагнал болон шилдгийн шилдэг гран-при шагналыг тус тус хүртжээ.