Хятадын "Тяньжин" боомтод Монгол Улсад ирэхээр хүлээгдэж буй 4050 чингэлэг байна гэж мэдээллээ

Хятадын "Тяньжин" боомтод Монгол Улсад ирэхээр хүлээгдэж буй 4050 чингэлэг байна гэж мэдээллээ

Тяньжин боомтын нөхцөл байдлын талаар Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбооноос танилцуулсан юм. Энэхүү танилцуулгад дурдсанаар энэ сарын сарын 1-нээс 26-ны хооронд тус боомтоос Эрээн-Замын-Үүд чиглэлд нийт 50 галт тэрэг гарсан байна. Одоогийн байдлаар Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 4,050 орчим чингэлэг байгаа аж. Тус боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 70-85 хонож гарч байгаа бөгөөд Эрээн-Замын-Үүд чиглэлд дунджаар 9-12 хоногт тээвэрлэгдэж байгааг дээрх холбооноос мэдээлжээ.   Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайд нийт 1,023 чингэлэг байгаагаас ачаатай 886, хоосон 189 чингэлэг байна.