Малчин айлын бүрэн сонсголгүй, 14 настай хүүд БНСУ-ын эмнэлэг үнэ төлбөргүй эмчилгээ хийсэн нь амжилттай болжээ

Малчин айлын бүрэн сонсголгүй, 14 настай хүүд БНСУ-ын эмнэлэг үнэ төлбөргүй эмчилгээ хийсэн нь амжилттай болжээ

БНСУ-ын Дун-А их сургуулийн эмнэлгээс тарианы гаж нөлөөний улмаас сонсголгүй болж 14 настай Монгол хүүд мэс засал амжилттай хийжээ. Тодруулбал, Энэ оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Дун-А их сургуулийн эмнэлгээс мэдээлснээр Монгол Улсын малчин айлын ууган хүү н.Чинбүрэн (14 настай) хоёр сартайдаа тарианы гаж нөлөөний улмаас сонсголгүй болж, хүнтэй харилцаж чадахгүй болсон байна. Улмаар БНСУ-ын Дун-А эмнэлгээс хүүд мэс засал хийж, арав гаруй хоног үнэ төлбөргүй эмчилжээ. Түүнийг хэрхэн эмчлэгдэж, эрүүл саруул болсон талаар баримтат кино хийж, “МАЛЧИН” телевизээр 12 дугаар сард цацах гэнэ.

Эх сурвалж: FN news