Хоёр мянган камерыг хянах нэгдсэн серверийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт байрлуулж, ашиглалтад оруулжээ

Хоёр мянган камерыг хянах нэгдсэн серверийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт байрлуулж, ашиглалтад оруулжээ

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумыг бүрэн камержуулах “Ногоон бүс” төсөл хэрэгжиж эхэлжээ.

Энэ хүрээнд камерын хяналт, удирдлагын нэгдсэн системд холбох ажлыг хийж, 2000 хүртэлх камерыг удирдан хянах боломжтой, нэг жилийн хугацаанд бичлэгээ хадгалдаг нэгдсэн хяналтын серверийг цагдаагийн газарт байрлуулжээ. Одоогоор орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Баруун-Урт сумын есдүгээр багийн нутаг дэвсгэрийн гэр хороолол, нийтийн эзэмшлийн зам талбай, хүүхдийн тоглоомын талбай, авто замын уулзварууд зэрэг гэмт хэрэг зөрчил бүртгэгддэг цэгүүдэд 57 камерыг суурилуулжээ.