Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн “Хар толгой” гэдэг газарт тус сумын харьяат иргэн Г нь арванхоёрдугаар сарын 03-ны өдрийн 02:00 цагт гэр бүлтэйгээ маргалдсаны улмаас гэрээсээ автомашинаар гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 11:30 цагт хүлээн авсан байна.
Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, ар гэрийнхэн очиж иргэн Г /29 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 13:00 цагт Ханхонгор сумын Мандах багийн “Сайжрах” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 27 км/-аас эсэн мэнд олсон. Тухайн газар автомашин нь цасанд суусан байсныг татан гаргасан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.