"Энхжин" хотхонд гал гарч байсныг унтрааж, утаажилтын бүсээс 30 иргэнийг авран хамгаалжээ

"Энхжин" хотхонд гал гарч байсныг унтрааж, утаажилтын бүсээс 30 иргэнийг авран хамгаалжээ

"Энхжин" хотхоны 102 дугаар байранд гал гарч байсныг унтраан утаажилтын бүсээс 30 иргэнийг авран хамгаалжээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Энхжин хотхоны 102 дугаар байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 12 дугаар сарын 08-ны өдрийн 00:56 цагт Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авсан. Дуудлага мэдээллийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 01:08 цагт очиход эзэнгүй айлын 60 мкв байрны 20 мкв өрөөнд шүүгээ шатаж байсныг 20 минут ажиллаж унтраан Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн. Утаажилтын бүсээс 30 иргэнийг гаргасан.