Кембрижийн их сургууль Чингис хааны өвийг гүнзгийрүүлэн судалж, эрдэм шинжилгээний салбарт хамтран ажиллана

Кембрижийн их сургууль Чингис хааны өвийг гүнзгийрүүлэн судалж, эрдэм шинжилгээний салбарт хамтран ажиллана

Кембрижийн их сургууль Монголын засгийн газартай хамтран Чингис хааны өвийг гүнзгийрүүлэн судалж, эрдэм шинжилгээний хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болжээ.

Энэ талаар Соёлын сайд Ч.Номин хэлэхдээ, "Энэ төсөл нь Монголын эрдэмтдийн хойч үеийг бэлтгэн төлөвшүүлэхэд тус дөхөм үзүүлнэ" гэлээ. Мөн тэрбээр өнгөрсөн сард Их Британид айлчлах үеэрээ Кембрижийн их сургуулийн Монгол, Өмнөд Ази судлалын төвтэй хамтран судалгаа хийхээр тохиролцсон юм.

Мөн Монгол ба Дотоод Ази судлалын төвийн захирал, профессор Дэвид Снит, "Бид домогт өгүүлдэг түүхийг судалж үнэн бодит байдлыг нээнэ. Бид Чингис хааныг зөвхөн хувь хүнийх нь талаар судлаад зогсохгүй, түүний өвийг судална” гэжээ.

Эх сурвалж: BBC