Гал түймрийн дуудлага мэдээлэл өмнөх оноос 62.1 хувиар буурчээ

Гал түймрийн дуудлага мэдээлэл өмнөх оноос 62.1 хувиар буурчээ

Нийслэлийн хэмжээнд 2023 онд бүртгэгдсэн гал түймрийн 1503, аврах ажиллагааны 447 уюу нийт 1950 удаагийн дуудлагын дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 3670 хүний амь нас, 300 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна. Нөлөөллийн томоохон аянуудыг зохион байгуулснаар нийслэлийн ногоон бүсэд шар өвсний гал түймрийн дуудлага мэдээлэл өмнөх оноос 62.1 хувиар буурч, нийслэлийн ногоон бүсэд ой хээрийн түймэр бүртгэгдээгүй, усны ослын дуудлагын тоо 16,3 хувь, голын усанд осолдсон иргэдийн тоо 2.8 дахин буурсан үзүүлэлтэй байна.