ВИДЕО: Түлш, шатахуунгүй болгож "Түгжрэлийг шийдэж чадлаа" гэж эрх баригчдаар иргэд хошигнож байна

ВИДЕО: Түлш, шатахуунгүй болгож "Түгжрэлийг шийдэж чадлаа" гэж эрх баригчдаар иргэд хошигнож байна

Манай улс цахилгаан, шатахуун, төмөр замын хувьд ОХУ-аас хараат явж ирсэн. Энэ нь тус улсын геополитикийн бодлогын чухал хэсэг. Өнгөрөгч есдүгээр сар /2023.09/-д Беларусь, Казахстан, Армен, Киргизээс бусад улс, орнуудад нийлүүлдэг шатахууны экспортоо хязгаарлана гэдгээ ОХУ-ын Засгийн газраас мэдэгдсэн. 

Харин түүний дараа Оросын Думын дарга В.Володин манай улсад айлчлахдаа, "Түлш шатахууны түр хязгаарлалтад Монгол Улс хамаарахгүй" гэж мэдэгдсэн бол, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй Оросын ерөнхийлөгч В.Путин Бээжинд уулзахдаа ч, "ОХУ-аас Монгол Улсад түлш, шатахууныг тасралтгүй нийлүүлж, тогтвортой хангах" гэж мэдэгдсэн.  Тэгвэл орос дарга нарын дээрх амлалт бүгд худал байсан бололтой.

Учир нь өнөөдрийн байдлаар манай хөдөө орон нутагт дизель бараг түлш тасарч, өвөлжилт хүндэрсэн энэ цагт нөхцөл байдлыг улам бүр хүндрүүлж байна. Гэтэл өчигдөр /2023.12.09/-өөс эхлэн Улаанбаатар хотын ихэнх шатахуун түгээх станц /ШТС/-уудад шатахуун тасарч, бензин зарж байгаа хэдхэн ШТС-ууд дээр нь урт дараалал үүсэж, иргэд шөнөжин оочирлож байна. 

Үнэндээ энэ бүх хугацаанд манай улс дотооддоо шатахуунаа үйлдвэрлэж, дотоодын хэрэглээнийхээ 50 хувийг хангаж боломж байсан ч Дорноговь аймагт баригдаж буй "Газрын тос боловсруулах үйлдвэр"-ийн ашиглалтад орох хугацаа тодорхой бус шалтгаанаар хойшилсоор байна. 

Нөгөө талаар төлбөртэй бүстэй болж, автомашины импортын татварыг нэмэгдүүлж түгжрэлгүй болгохоор ажиллаж байсан МАН-ын эрх баригчид шатахуунгүй болгож байгаад түгжрэлийг шийдэж чадлаа гэж хошигнох иргэд ч олон байна. Мөн манай зарим иргэдийн “орос ах” гэдэг ОХУ Украины газар нутаг руу түрэмгийлж, хуучин Зөвлөлт холбоот улсаа сэргээхээр шийдэж тус улсын иргэд өнөөдөр өндөг дээр оочирлож байгаа бол, манай улс 1990 оноос өмнөх дарангуйлал руугаа шилжиж бензин, шатахуун дээр иргэд нь оочирлуулж эхэллээ.

ВИДЕО: