Жанрайсаг бурхны хишиг барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ үзүүрлэлээ

Жанрайсаг бурхны хишиг барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ үзүүрлэлээ

Өнөөдөр буюу 12 дугаар сарын 10-ны өдөр Монгол бөхийн өргөөнд Олон Улсын хүний эрхийн өдөр, Жанрайсаг бурхны хишиг Улс, аймгийн алдар цолтой 128 хүчит бөхийн барилдаан болж өндөрлөлөө.

Энэхүү барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат Аврагч спорт хороо “Эм Жи Өү” транс компанийн бөх улсын аварга О.Хангай түрүүлж, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат Алдар спорт хороо “Молор” трейд компанийн бөх улсын харцага О.Мөнх-Эрдэнэ үзүүрлэв. Харин их шөвөгт Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат улсын начин Д.Амарсайхан Ховд аймгийн Мөст сумын харьяат аймгийн арслан Ц.Адьяа нар шалгарсан бол дунд шөвөгт Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын харцага С.Сүхбат Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат аймгийн хурц арслан Х.Энхчулуун Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат аймгийн арслан Ч.Алтангэрэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат аймгийн арслан Н.Амгаланбаатар нар шалгарлаа.