ВИДЕО: Гурван сая ам.долларын шагналын сантай "PUBG Mobile"-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг түрүүллээ

ВИДЕО: Гурван сая ам.долларын шагналын сантай "PUBG Mobile"-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг түрүүллээ

Бүгд Найрамдах Турк Улсад зохион байгуулагдсан PUBG Mobile-ийн дэлхийн аварга шалгаруулах “PMGC 2023” тэмцээний финалын гурван өдрийн тоглолтын нийт үр дүнгээр Монгол Улсын “IHC” баг дэлхийн аваргаар тодорлоо.

Тус багийн хувьд тэмцээний Group Stage, Survival Stage, Last Chance зэрэг бүх шатанд амжилттай оролцож, финалын шатанд гарч ирсэн юм. Мөн тус тэмцээний дэд аваргаар Монгол Улсын “Stalwarts Esports” баг шалгарлаа. Энэхүү баг нь тэмцээний туршид хүчтэй өрсөлдөгч байсаар ирсэн бөгөөд онооны багахан зөрүүгээр хоёрдугаар байрт шалгарлаа. Харин дөрөвдүгээрт байрт “4 Merical Vibes” баг шалгарав. Улмаар тус тэмцээний MVP буюу шилдэг тоглогчоор IHC багийн Zyol тодорчээ.

ВИДЕО: