Анх удаа ДАШТ-нд оролцож буй О.Наранзул 14 насандаа ОУ-ын Мастер, Их Мастер цолны болзлыг давхар хангалаа

Анх удаа ДАШТ-нд оролцож буй О.Наранзул 14 насандаа ОУ-ын Мастер, Их Мастер цолны болзлыг давхар хангалаа

Дэлхийн хоёр том холбооны нэг World Memory Sports Council-оос зохион байгуулж буй 32 дахь удаагийн Ой тогтоолтын ДАШТ БНХАУ-ын Саняа хотод болж буй.

Тэгвэл тус тэмцээнд оролцсон 14 настай О.Наранзул ОУ-ын Мастер, Их Мастер цолны болзлыг давхар хангажээ. Их Мастер цолны болзол нь 10 төрлийн дараах нийлбэр оноогоор 5500 давуулах ёстой бөгөөд тухайн жилдээ хамгийн өндөр оноотой тавхан тамирчинд олгодог маш хатуу шалгууртай цол юм.  Их Мастер цолыг манай улсаас энэ жил гурван тамирчин хүртээд байна. Ингээд бид 13 жилийн хугацаанд 15 Их Мастер цолтонтой боллоо.




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө