Олимпын хорооны "Бөртэ Чоно 2023" шагналд Ц.Цогтбаатар, О.Есүгэн, Д.Отгонжаргал нар нэр дэвшиж байна

Олимпын хорооны "Бөртэ Чоно 2023" шагналд Ц.Цогтбаатар, О.Есүгэн, Д.Отгонжаргал нар нэр дэвшиж байна

Монголын үндэсний олимпын хорооны "Бөртэ Чоно 2023" Тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2023 оны 12 дугаар сарын 18-нд болох талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тус үйл ажиллагаа нь 2002 оноос эхэлсэн энэхүү эрхэм хүндтэй шагналыг анх Монгол Улсын гавъяат тамирчин, чөлөөт бөхийн шилдэг тамирчин О.Пүрэвбаатар хүртсэн бол энэ жил 21 дэх удаагаа болох гэж байгаа юм. Тэгвэл уг шагналд нэр дэвшигчдийн МҮОХ-оос зарлалаа.

"Бөртэ чоно 2023" - Шилдэг тамирчинд нэр дэвшигчээр,

  • Жүдо бөхийн тамирчин Олимпын наадмын хүрэл медальт, Дэлхийн аварга МУГТ Ц.Цогтбаатар,
  • Чөлөөт бөхийн тамирчин ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт МУГТ Долгоржавын Отгонжаргал,
  • Хөнгөн атлетикийн Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Баярцогтын Мөнхзаяа,
  • Боксын тамирчин Азийн зуны спортын XIX наадмын хүрэл медальт,  "Парис 2024" Олимпын наадамд оролцох эрх хүртсэн Отгонцэцэгийн Есүгэн,
  • Дугуйн спортын тамирчин Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Испани улсын "BURGOS BH" мэргэжлийн багтай гэрээ байгуулсан Сайнбаярын Жамбалжамц,

Усанд сэлэлтийн шилдэг тамирчин Батбаярын Энххүслэн нар сонгогджээ.