Монголын чөлөөт бөхийн холбоо амжилттай барилдсан тамирчдадаа тус бүр 5 сая төгрөг олгожээ

Монголын чөлөөт бөхийн холбоо амжилттай барилдсан тамирчдадаа тус бүр 5 сая төгрөг олгожээ

Монголын Чөлөөт бөхийн холбоо өнгөрөгч долоо хоногт хуралдаж, холбооны дүрэм болон зарим дотоод асуудлуудаа хэлэлцэж, хурлын төлөөлөгчдийн олонхын саналаар Я.Содбаатарыг холбооны ерөнхийлөгчөөр томилсон. Мөн энэ үеэр 2023 онд амжилттай барилдсан тамирчид, дасгалжуулагч, арын албаныхныг шагнаж урамшуулжээ.

Тухайлбал, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор П.Чулуунбаатар, Ц.Гантөгс нарыг, "Алтан гадас" одонгоор Д.Түвшинжаргал, Л.Энхбаяр, Ё.Батдархан нарыг, Биеийн тамир спортын улсын хорооны Хүндэт жуух бичгээр С.Мөнхдуулдахыг тус тус шагнасан бол 2023 онд амжилттай барилдсан тамирчдад тус бүр 5 сая төгрөг, тэдгээр тамирчдын анхны багш нарт нэг сая төгрөгийн мөнгөн шагналыг тус тус олгожээ. Уг хурал 21 аймаг, 9 дүүргийн спорт хороод, клуб, их дээд болон дунд сургууль, ахмадууд, удирдах зөвлөл, дасгалжуулагч, шүүгчдийн зөвлөл, шигшээ багийн тамирчдийн төлөөлөл оролцсон байна.