Холимог тулааны өсвөр үеийн ААШТ-ээс Монгол Улсын хоёр тамирчин хүрэл медаль хүртлээ

Холимог тулааны өсвөр үеийн ААШТ-ээс Монгол Улсын хоёр тамирчин хүрэл медаль хүртлээ

Бахрейны хаант улсад 2023 оны холимог тулааны өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.

Тухайн тэмцээний дөрвөн жинд Монгол Улсаа төлөөлөн дөрвөн тамирчин өрсөлдсөнөөс Монголын баг тамирчид хоёр хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн байна. Тодруулбал, ахлах насны эрэгтэйчүүдийн 77.1 кг-ын жинд Б.Оргил, эмэгтэйчүүдийн 52.2 кг-д Г.Сарнай нар хүрэл медаль зүүжээ. Мөн 61.2 кг-д У.Бартанбаатар, дунд насны 62 кг-д М.Өнөмөнх нар тулалдаж шагналт байруудад шалгарсан байна. Энэ удаагийн өсвөр үеийн Азийн аваргад нийт 18 орны залуу тулаанчид өрсөлдөж шилдгүүдээ тодруулжээ.