Ц.Оюун-Эрдэнэ ой тогтоолтын дэлхийн хошой аварга боллоо

Ц.Оюун-Эрдэнэ ой тогтоолтын дэлхийн хошой аварга боллоо

Дэлхийн хоёр том холбооны нэг World Memory Sports Council-оос зохион байгуулж буй 32 дахь удаагийн Ой тогтоолтын ДАШТ БНХАУ-ын Саняа хотод болж буй талаар бид мэдээлсэн.

Тэмцээнд 13-17 насны тамирчид өсвөр насны ангилалд өрсөлддөг бөгөөд өсвөрийн эхний 3 байрыг манай тамирчид эзэллээ. Тухайлбал,

  • Их Мастер Ц.Оюун-Эрдэнэ
  • ОУ-ын Мастер Ц.Номин-Эрдэнэ
  • ОУ-ын Мастер Э.Үүрийнцолмон

Их Мастер Ц.Оюун-Эрдэнэ 2022 болон 2023 оны өсвөрийн “Дэлхийн аварга” болсон бол Ц.Номин-Эрдэнэ болон Э.Үүрийнцолмон нар цолоо ахиулж “Их Мастер” боллоо.